Монголын биатлончид Беларусь улсын аварга шалгаруулах тэмцээний спринтийн гараанд оролцож, эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Э.Энхсайхан есдүгээр, Ц.Адьяажаргал аравдугаар байрт, эмэгтэйчүүдийн 7,5 км-ийн гараанд Т.Ариунболд наймдугаар, М.Должинсүрэн 12 дугаар, Д.Энхчимэг 14 дүгээр байрт оржээ.
“Энэ тэмцээн манай багийн хувьд формоо хянах чухал тэмцээн байлаа. Коронавирусын цар тахлын улмаас оройтож бэлтгэлдээ орсон ч ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч А.Поповийн дүгнэлтээр дажгүй сайн үнэлэмж авчээ. Харин 3-4-5 бүсийн комплекс бэлтгэл хоцорч байна гэсэн дүгнэлтийг хийлээ” хэмээн Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр өгүүлэв. Монголын биатлоны шилдгүүд Беларусийн “Раубичи” баазад бэлтгэл сургуулилтаа базааж, шинэ улирлын уралдаан тэмцээнд оролцох торгон ирээ тохируулж байгаа юм.
М.Бүүвэй
Уншиж байна |