Азербайжаны бөхийн холбооны ерөнхийлөгч Намик Алиевийн сэтгүүлчдэд мэдээлснээс үзэхэд бөхийн төрлүүдийн 2020 оны ДАШТ-ийг цуцалж, оронд нь олон улсын тэмцээн зохион байгуулах магадлалтай юм байна.
Тэрбээр үүний эцсийн шийдийг аравдугаар сарын 5-нд Дэлхийн бөхийн холбооны (UWW) удирдах зөвлөлийн хурлаар гаргана гэдгийг мөн өгүүлэв. “Хэрвээ ДАШТ-ийг Белград хотод зохион явуулахад ямар нэгэн асуудал гарвал тэнд дэлхийн шилдэг 10 баг оролцсон тэмцээн хийж болно” гэлээ. Сербийн нийслэлд арванхоёрдугаар сарын 4-10-нд залуучуудын ДАШТ, мөн сарын 12-20-нд насанд хүрэгчдийн ДАШТ явуулахаар төлөвлөөд байгаа билээ. Гэхдээ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улс орны бөхийн холбоод тус тэмцээнүүдэд оролцох боломжтой эсэхээ аравдугаар сарын 2-ны дотор UWW-д хариу өгөх ёстой юм. Түүнчлэн арваннэгдүгээр сард Польшид Варшавын, Беларусьд “Александр Медведь”, Болгарт “Дан Колов” олон улсын тэмцээнийг явуулахаар төлөвлөжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |