“Атлетик 220” Дээд лигийг тэргүүлж эхэллээ
2020-09-23

 

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 17-р тойргийн эхний тоглолтууд өчигдөр болж, лигийг тэргүүлэгчдийн байр суурийг орвонгоор нь эргүүлэв. Эхлээд “Атлетик 220” клуб “Дэрэн”-г туршлага заан 2:0-ээр хожлоо. Энэ тоглолтын эхний гоолыг М.Буянт 36 дахь минутанд оруулсан бол Н.Наранболд 84 дэх минутанд нэмж хийсэн юм.

 

Дараа нь “Хангарьд”-“СП Фалконс” тоглоход М.Жансерик, Х.Цэнд-Аюуш, М.Төгөлдөр нар гоолдсоноор “СП Фалконс” хавьгүй давуу байдалтай болжээ. Тоглолтын төгсгөл хэрд “Хангарьд”-ын Р.Отгонпүрэв нэр төрийн нэг гоол хийсэн боловч цаашид тооны харьцаа өөрчлөгдөлгүй, 1:3-аар өндөрлөв. Ийнхүү “Хангарьд” тэргүүлэгчийн байр сууриа “Атлетик 220”-д алдсан бол “СП Фалконс” гуравдугаар байрт дэвшиж чадлаа. Лигийн аваргын хувь заяаг 18-р тойрогт шийдэхээр болж байна.

Сүүлчийн тойрог ирэх ням гаригт (есдүгээр сарын 27-нд) явагдах бөгөөд 16:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хангарьд”-“Улаанбаатар”, МХБХ-ны ногоон талбайд “Атлетик 220”-“СП Фалконс” зэрэг тоглох болно.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин