Тивийн хоккейн лиг (КХЛ)-ийн “Локомотив” клубийн 30 гаруй тамирчин коронавирусаар өвчилсөн тухай “РИА Новости” ойрын эх сурвалжаас иш татан мэдээллээ. Есдүгээр сарын 22-нд буюу өчигдөр тус багийнхан Бээжингийн “Куньлунь Рэдстар” клубтэй тоглох хуваарьтай байсан ч дээрх шалтгаанаар БНХАУ руу нисээгүй байна.
КХЛ нь Оросын холбооны улсад төвлөрдөг, Финланд, Беларусь, Латви, Казахстан, БНХАУ, ОХУ зэрэг зургаан орны 23 багийг нэгтгэсэн томоохон лиг юм. Энэхүү тоглолтоос өмнө “Сочи”-“Динамо Минск” тоглолт мөн коронавирусын шалтгаанаар цуцлагдаж байлаа.
М.Бүүвэй
Уншиж байна |