Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлчээр зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарийг гаргаад байв. Хуваарьт арванхоёрдугаар сарын 11-13-нд Токиогийн Их Дуулга тэмцээнийг зохион байгуулахаар товлогдсон байсан ч тус тэмцээнийг цуцалжээ.
Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита нар цахим уулзалт хийснийхээ дараа Их Дуулгыг цуцлах шийдвэр гаргасан байна. Сүүлийн үед дахин идэвхижсэн цар тахлын үед Их Дуулга тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпийн наадамд ч нөлөөлөх магадлалтай хэмээн хоёр тал үзсэн байна.
М.Бүүвэй
Уншиж байна |