Олимп дэлхийн дэд аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө дахин хүч үзэхийн тулд өнөөдөр Кобиа Бридиг ялах учиртай билээ. Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, “King Tug” хочит Н.Төгсцогт энэ оны эхээр мэргэжлийн боксын рингэн дээр 12 дахь тулаанаа хийсэн билээ. Тэрбээр WBC холбооны аварга Гари Расселлтай 12 раундын турш тулалдаж, мэргэжлийн бокст анхны ялагдлаа хүлээсэн.
Харин одоо есдүгээр сарын 20-нд АНУ-ын Анкасвилл хотын “Мохеган Сан Арена”-д ээлжит тулаанаа хийх гэж байна. Төгсөө энэхүү тулаандаа ялвал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин тулалдах эрхтэй болно. Түүний өрсөлдөгч Барбадос улсын тамирчин Кобиа Бриди Төгсөөтэй чацуу 28 настай, 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм.
Анх төлөвлөсний дагуу Төгсцогт Мексикийн боксчин Эдуардо Рамирестай тулалдах байсан боловч харамсалтай нь Рамирес тулаанаас 14 хоногийн өмнө коронавирусаар өвчилж, тулалдах боломжгүй болсон билээ.
Уншиж байна |