Улсын Филармонийн үзвэрийн 49 дэх жилийн нээлтийн тоглолт болно

Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор 2020 оны 9-р сарын 26-ны 18:00 цагт өөрийн тайзнаа нээх гэж байна.
Тоглолтын хөтөлбөрт Баян Монгол чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан шинэ цомогт багтсан уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэхээр бэлтгээд байгаа юм.
Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар/МУГЖ/, Б.Дэлгэрбаяр/СТА/, Н.Наранбаатар, Ц.Хулан/СТА/, Л.Насанбуян/СТА/ тус уран бүтээлчид оролцоно.
Х.Баяржаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ