Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн комиссын онлайн хурал есдүгээр сарын 15-нд болжээ. Комиссын дарга Чарльз Ло хэлэхдээ “2021 онд Ази тивд маш олон наадам тэмцээнтэй.
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Саньяд Азийн элсний спортын наадам, тавдугаар сард Тайланд улсад Азийн танхимын болон тулааны спортын наадам, арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шаньтоүд Азийн залуучуудын наадам болно. Эдгээрийн дараагаар 2022 онд БНХАУ-ын Ханжоүд Азийн зуны спортын XIX наадамтай” гэв. Тус комиссын гишүүнээр Тайвань, Япон, Катар, Мальдив, Иран, Оман, Монгол, Вьетнам, Энэтхэг улсын төлөөлөл багтдаг бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Ганбаатар онлайн хуралдаанд оролцсон байна.
М.Бүүвэй
Уншиж байна |