Чөлөөт бөхийн шүүгч нар хуралдана
2020-09-15

 

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачилгаар тус холбооны шүүгчдийн хурал есдүгээр сарын 18-нд болох гэж байна.

 

“Хамтын хүчээр” уриан дор зохион байгуулах уг хурлаар Шүүгчдийн зөвлөл болон холбооны хамтын ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, шүүгчдийн томилгоо, гадаадад тэмцээнд явах зардал, сургалт семинарыг зохион байгуулах, шүүгчдийн ажлын хөлс, цалингийн талаар харилцан ярилцаж шийдвэрлэх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ дүрэм, дүрмийн орчуулгын талаар санал бодлоо солилцож тодорхой шийдвэрүүдийг гаргах юм. Үүний өмнө мөн ерөнхийлөгч П.Гансүхийн санаачилгаар чөлөөт бөхийн дасгалжуулагчид “Нэг баг-Нэг зорилго” уриан дор хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин