Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадамд үзүүрлэж түрүүлсэн болон шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийн допингийн шинжилгээнээс сэргээш илэрсэн талаар мэдээлэл тархаад байна.
Уг шинжилгээний хариунаас гурван бөхөд сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх албан бус мэдээлэл бий. Шинжилгээний хариуг одоогоор зарлаагүй байна.
Энэ талаар Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд "Шинжилгээний хариу энэ сарын 8-ны өдөр манай байгууллагад ирсэн. Бөхчүүдийн шинжилгээний хариу хоорондоо солигдох болон, буруу гарах үндэслэл байхгүй. Хариг одоогоор нээлттэй зарлах боломжгүй бөгөөд Баяр наадам зохион байгуулах хорооноос албаны мэдээлэл хийнэ" гэлээ.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |