Үзэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө
2020-09-11

 

Олимп, паралимпийг зохион байгуулах Япон улс 20 мянган үзэгчийг спортын арга хэмжээнд оролцуулах талаар судалж эхэлжээ.

 

Спортын тэмцээнүүдэд одоогоор үзэгчдийн дээд хязгаар 5000 байгааг өсгөж 20 мянгад хүргэх боломжтой гэж “Киодо Ньюс” агентлаг мэдээлэв. Японы бейсболын холбоо, Японы хөлбөмбөгийн лигээс цэнгэлдэхийн багтаамжийн 50 хувьд буюу 20 мянгад хүргэх хүсэлтийг гаргаад байгаа юм. Японы Засгийн газар уг саналыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Японд коронавирусын халдвар аажмаар буурч, тус улсад өчигдөр 492 тохиолдол шинээр бүртгэгджээ. Долдугаар сарын 10-наас хойш цэнгэлдэхүүдэд 5000 хүртэлх үзэгчийг хүлээн авч байгаа. Үзэгчдийн тоог өсгөх нь дэлхий дахиныг хамраад буй цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон “Токио-2020” олимп, паралимпийн зохион байгуулагчдын хувьд эерэг мэдээ байх болно. Тус наадамд үзэгчид оролцох боломжтой эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.

 

Японы засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” зохион байгуулах хорооны хамтарсан ажлын хэсэг олимпийг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд явуулах боломжит хувилбарт итгэлтэй байгаа. Харин паралимпийг наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин