МҮСБХ болон МСБХ-ноос Монголын бүх шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлтийг Тоглогчдын холбоонд тавьж тоглогчидтой хамтарсан уулзалтыг хийжээ.
21 аймгийн Үндэсний лиг болон Гоё Дээд лиг нэгдсэнээр 12 багтай хүчирхэг лиг болох боломжтой байгаа юм. Одоогоор Үндэсний лигийн багууд зургаан тоглолт, Гоё Дээд лигийн багууд долоон тоглолт хийсэн байгаа бөгөөд лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд хэлэлцэв. Үүнд:
1. Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох
2. Хоёр лигийн бүх тоглолтыг орхин шинээр лигээ эхлүүлэх Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрөөд байна.
Монголд сүүлийн жилүүдэд үүсээд буй хуваагдсан энэ хүндрэлтэй нөхцөл байдалд цэг тавьж, өнгөрснийг биш ирээдүй рүүгээ харж сагсан бөмбөгийн спортын хөгжлийг улам хурдасгахад бүх талууд болох МҮСБХ, МСБХ, Тоглогчдын холбоо нэгдэж ажиллах сайхан боломж бүрдлээ.
М.Бүүвэй
Уншиж байна |