Их Британийн спортын төв байгууллагаас коронавируст цар тахлыг даван туулахад нь зориулж спортын 10 холбоонд 1,38 сая фунт стерлингийн (ойролцоогоор 1,8 сая ам.доллар) нэмэлт санхүүжилт өгөхөө зарлажээ.
Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй хувийг Дугуйн холбоонд хүртээх бөгөөд тэдэнд 500 мянган фунт стерлинг (664 мянган ам.доллар) оногдох юм.
Завины холбоонд 300 мянга (399 мянган ногоон), сагсан бөмбөгийн холбоонд 180 мянга (239 мянган ногоон), Байт харвааны холбоонд 110 мянган фунт стерлинг (146 мянган ногоон) тус тус хуваарилав.
Түүнчлэн хоккейн холбоонд 90 мянга (120 мянган ногоон), жүдогийн холбоонд 86 мянга (114 мянган ногоон), голболын холбоонд 35 мянга (47 мянган ногоон), туялзуур жадны холбоонд 33 мянга (44 мянган ногоон), хүндийг өргөлтийн холбоонд 30 мянга (40 мянган ногоон), орчин үеийн таван төрөлтийн холбоонд 22 мянган фунт стерлингийн (29 мянган ногоон) дэмжлэгийг төр засгаасаа хүртэж байна.
Нэмэлт санхүүжилтийг олимп болон паралимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох, “Токио-2020”-ын бэлтгэл хангахад зарцуулах учиртай юм. Тун удахгүй хоёр дахь ээлжийн санхүүжилт өгөхөөр бэлтгэж байгаагаа мөн UK Sport уламжлав.
М.Бүүвэй
Уншиж байна |