Монголын жүдо бөхийн холбооны “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цуврал тэмцээнийг "Женко" клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон явуулах гэж байна. Коронавирусын цар тахлын улмаас тамирчид тэмцээнгүй болоод буйг анзаарсан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид сар бүр явагдах уг тэмцээнийг санаачилжээ.
Ээлжит “Улаанбаатар-2020” тэмцээн энэ сарын 16-17-нд “Зайсан Хилл” цогцолборт болох юм. Нийтдээ 400 гаруй сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд манай улсын бүх шилдэг жүдочид өрсөлдөх бөгөөд тэмцээнийг олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулдаг билээ. “Улаанбаатар-2020” есдүгээр сарын цувралд жин бүртээ эхний байрт шалгарсан бөхчүүдэд дараах мөнгөн шагнал хүртээх ажээ: 1-р байрт 1,5 сая төгрөг 2-р байрт 1 сая төгрөг 3-р байрт 700 мянган төгрөг.
Ц.Ганбат
Уншиж байна |