Наймааны одтой “Бенфика”
2020-09-04

 

Сүүлийн арван жилд хөлбөмбөгчдийн наймаанаас хамгийн их мөнгө олсон топ 10 клубийн жагсаалт гарлаа. Жагсаалтыг Португалийн “Бенфика” тэргүүлж, Испанийн “Атлетико Мадрид”, Францын “Монако” удаалав.

 

“Бенфика” дурдсан хугацаанд Жоао Феликсийг “Атлетико”-д 126 саяар, Лука Йовичийг Реалд 60 саяар, Раул Хименесийг Вулверхэмптонд 38 саяар, Виктор Линделофыг МЮ-д 35 саяар, Нелсон Семедог Барселонад 30,5 саяар, Ренато Санчесийг Баварид 35+45 саяар, Николас Гайтаныг Атлетикод 25 саяар, Гонсало Гуэдесийг ПСЖ-д 37 саяар, Бернардо Силваг Монакод 16 саяар, Эдерсонг Ман.Ситид 40 саяар, Энцо Пересийг Валенсияд 25 саяар, Ян Облакийг Атлетикод 16 саяар, Неманья Матичийг Челсид 25 саяар, Хави Гарсияг Ман.Ситид 23 саяар, Аксел Витселийг Зенит-д 40 саяар, Фабио Коэнтрауг Реал.М-д 30 саяар, Анхел Ди Мариаг Реал-М-д 36 саяар, Рамиресийг Челсид 22 саяар, Давид Луизийг Челсид 25 сая дээр Неманья Матичаар гэхчилэн заржээ.

 

Тэд Португал, Бразилаас олон тоглогчийг хямд төсрөөр олж авчраад буцаагаад хэд нугалсан ашиг гарган зардгаараа гаршсан юм. Клубийн түүхэнд хамгийн үнэтэй авсан наймаа нь Раул Хименес (21,8 сая евро) ч түүнийг удалгүй Англи руу 38 саяд өгчихжээ. Үүнд: 1. Бенфика (€953m) 2. Атлетико Мадрид (€952m) 3. Moнако (€911m) 4. Челси (€874m) 5. Рома (€791m) 6. Ювентус (€786m) 7. Барселона (€755m) 8. Реал Мадрид (€708m) 9. Ливерпуль (€702m) 10. Порту (€692m)

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин