3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг FIBA-гийн Их Дуулгын B хэсэгт Чехийн “Хумполец” багийг 20:15-аар хожиж, Сербийн “Нови Сад” багт 6:21 оноогоор хожигджээ.
Ийнхүү дэлхийн шилдэг 12 баг оролцсон тус тэмцээний шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг АНУ-ын “Харлем” багтай өчигдөр ана мана тоглон 17:21 оноогоор дийлдлээ. FIBA-гийн Их Дуулга тэмцээн Дебрецен хотын төвд алдарт Nagytemplom (Их сүм)-ын өмнөх талбайд явагдаж байна. Монгол Улсын баг нэгдсэн чансаагаар дэлхийд 7-р байранд, “Улаанбаатар ММС Энержи” баг 13 дугаарт байгаа бөгөөд Дебреценд шилдэг наймд багтсанаар эрэмбээ ахиулах юм.
Ц.Ганбат
Уншиж байна |