“Токио-2020” олимпийн наадам хойшилсноор олимпийн бамбарын аялал дөрөвдүгээр сараас хойш түр зогсоод байлаа.
Харин наймдугаар сарын 31-ний даваа гаригаас Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Олимпийн музейд байрлуулж, нийтэд үзүүлж эхэлжээ. Коронавирусын цар тахлаас сэргийлэн Олимпийн музей болон галыг үзэх хүсэлтэй хүмүүсийн захиалгыг урьдчилан авч байгаа аж. Энд “Токио-2020”-ын галаас гадна өмнө нь Японд явагдсан “Токио-1964”, “Саппоро-1972”, “Нагано-1998” олимпийн бамбарын хуулбарыг бас байршуулжээ. Олимпийн зохион байгуулагчид бамбарын буухиаг 121 хоногийн турш явуулах төлөвлөгөө хэвээр болохыг батлав. Буухиа 2021 оны гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужийн хөлбөмбөгийн талбайгаас эхлэх юм.
М.Бүүвэй
Уншиж байна |