Д.Долгорсүрэн зааны ач хүү дээд зиндаанд дэвшив
2020-09-01

 

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа. Есдүгээр сарын 13-ны ням гаригт эхлэх башёд Монголын 20 хүчтэн барилдах ба дээд зиндаанд зүүн, баруун жигүүрийн хоёр аваргаараа (Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд) манлайлуулсан долоон бөх барилдана.

 

Монголын бусад бөхчүүдээс долдугаар сарын башёд гайхалтайгаар түрүүлж Эзэн хааны цом өргөсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн зүүний 1, Тамаваши Б.Мөнх-Оргил барууны 2, Кирибаяма Б.Лхагвасүрэн зүүний 5, Хошёрюү С.Бямбасүрэн барууны 16, Ичиножо A.Ичинноров зүүний 17-д тус тус эрэмбэлэгджээ. 26 настай Дайэшо анх удаа сэкивакэ цолд хүрч байгаа бол 29-тэй Эндо комүсүби дээр эргэн ирлээ. Мэйсэй, Тобизарү, Кёкүтайсэй, Хошёрюү, Ичиножо нар дээд зиндаанд дэвшсэнээс 28 настай Тобизарү, 21 настай Хошёрюү (Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Сугаррагчаагийн хүү) нар анх удаа “дээр” барилдах болж байна. Харин Чиёмарү, Котоюүки, Котоновака, Нишикиги, Икиой нар жюүрёод унажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
good
2020-09-01