Сагсан бөмбөгчид Дебреценд өрсөлдөж байна

img

 

3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” багийн тамирчид маань хэцүү хүнд үед эрсдэл гарган тэмцээнд оролцохоор Унгарын Дебрецен хотноо очоод байна.

 

Манай баг Унгарын Их Дуулгын B хэсэгт Сербийн “Нови Сад”, Чехийн “Хамплеч” багуудтай оноолтоор орсон. Тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд Дебрецен хотын төвд алдарт Nagytemplom (Их сүм)-ын өмнөх талбайд эхлэх юм.

 

Монгол Улсын баг нэгдсэн чансаагаар дэлхийд 7-р байранд, “Улаанбаатар ММС Энержи” баг 13 дугаарт байгаа бол тамирчид маань хувийн рейтингээр дэлхийд 46-73 дугаар байранд явна. Тамирчид маань FIBA-гийн журмын дагуу тэмцээний үеэр хүмүүстэй уулзахгүй, гар барьж тэврэлдэхгүй, байнга амны хаалт хэрэглэж байгаа гэнэ.

М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ