Монголын жүдогийн өдөрт зориулсан “Улаанбаатар гран при-2020” насанд хүрэгчдийн тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд эрэгтэйчүүд 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүд 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, үнэмлэхүй жинд өрсөлдөв.
Тэмцээнийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар санаачилж, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “Оюуны Ундраа” групп, “Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажилласан юм. Шагналын хувьд жин бүртээ тэргүүлсэн тамирчид нэг сая, дэд аваргууд хагас сая, гуравдугаарт байрт шалгарагсад 250 мянган төгрөг гардсан байна. Дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж, онлайнаар шууд дамжуулан үзүүлэв.
Нөгөө талаар цар тахал, хилийн хорионы улмаас жүдочид маань уралдаан тэмцээнд оролцохгүйгээр хагас жилийн нүүр үзэж, дэвжээнээсээ төсөөрөөд байсан билээ. Нийтдээ 400 сая төгрөгийн төсөвтэй энэхүү тэмцээнийг сар болгон зохион байгуулахаар Монголын жүдо бөхийн холбооноос шийдвэрлэжээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд 1. Д.Пүрэвдорж /Женко/ 2. Б.Гончигсүрэн /Женко/ 3. Б.Мандалбат /Женко/, О.Цэцэнцэнгэл /Женко/
Эрэгтэйчүүдийн 90 кг жинд 1. О.Ууганбаатар /Сүлд/ 2. А.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/ 3. Э.Үнэнхүү /Женко/, Б.Мөнхбаяр /Дархан-Уул/
Эрэгтэйчүүдийн 81 кг жинд 1. Н.Дагвасүрэн /Хангарьд/ 2. Б.Тэнгис /Женко/ 3. Б.Мөррэнцэн /Хангарьд/, Г.Одбаяр /Женко/
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд 1. Б.Цогтбаатар /Сүлд/ 2. Г.Хэрлэн /Сүлд/ 3. Г.Болор-Очир /Бор-Өндөр/, Г.Болдбаатар /Хангарьд/
Эрэгтэйчүүдийн 66 кг жинд 1. Б.Нармандах /Женко/ 2. Б.Мягмардорж /Сүлд/ 3. Г.Сод-Эрдэнэ /Тэмүүжин/, Ё.Басхүү /Хилчин/
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд 1. Э.Сумъяабазар /Женко/ 2. Э.Ариунболд /Алдар/ 3. Б.Энэбиш /Архангай/, Д.Амартүвшин /Хилчин/
Эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд 1. О.Мөнхцэцэг /Сүлд/ 2. А.Адъяасүрэн /Алдар/ 3. Д.Номинзул /Алдар/, Э.Гандиймаа /Хилчин/
Эмэгтэйчүүдийн 70 кг жинд 1. Ц.Наранжаргал /ХУД Женко/ 2. М.Даваасүрэн /Боржин/ 3. С.Лхагвадулам /Сүлд/, Б.Ганзаяа /ХУД Женко/
Эмэгтэйчүүдийн 63 кг жинд 1. Б.Ганхайч /Алдар/ 2. Ц.Хулан /Шинэ Бадрах/ 3. Ц.Сүнжидмаа /ХУД Женко/, О.Саруул /Хилчин/
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд 1. Л.Энхрийлэн /Сүлд/ 2. Б.Алтанцэцэг /ХУД Женко/ 3. О.Оюунчимэг /Хаан Хүнс/, Б.Солонго /ХУД Женко/
Эмэгтэйчүүдийн 52 кг жинд 1. Л.Сосорбарам /Баянхонгор/ 2. Б.Хорлоодой /Хилчин/ 3. Г.Ганцэцэг /Хилчин/, О.Дуламжав /Хилчин/
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд 1. Г.Наранцэцэг /Алдар/ 2. А.Нямхишиг /ХУД Женко/ 3. О.Анударь /Тэмүүжин/, Б.Баасанхүү /Борнуур/
М.Бүүвэй
Уншиж байна |