Эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, Италийн “Ювентус” клуб санхүүгийн хүнд байдлаас зайлсхийх зорилгоор өөрийн од тоглогч Криштиану Роналдуг өрсөлдөгч багуудад зарж магадгүй гэнэ.
Португал хөлбөмбөгчний жилийн цалин 31 сая евро бөгөөд энэ нь коронавирусын цар тахлын үед клубт чамгүй ачаалал болж байгаа юм. Роналдугийн хувийн агент Жорже Мендеш ингэснээр түүнд шинэ клуб хайх ажилд орлоо.
“Ювентус”-ийн саналыг хүлээж авах боломжтой багийн тоонд “Реал Мадрид”, “Пари Сен-Жермен”, “Барселона” болон Америкийн лигийн нэгэн багийг тооцож байна. Роналду 2018 оноос хойш Италийн багт хүчин зүтгэж, лигтээ хоёр жил дараалан түрүүлсэн ч Европийн тавцанд төдийлөн амжилт гаргаагүй билээ. Тэрбээр “Ювентус”-аас явах боломжийг эрж хайж байгаа гэх мэдээлэл саяхнаас бас дуулдах болжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |