770 мянган ам.долларын өртөгтэй төвийн шав тавилаа
2020-08-17

 

Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Улаанбаатар хотын Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан билээ.

 

Цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авахын тулд тус талбайн дэргэд техникийн төвийн барилгын шав тавих ёслол өчигдөр болжээ. МХБХ техникийн төвийнхөө барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлахад "Гранд Авгуш" ХХК тодорч 770 мянган ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна.

 

МХБХ-ны техникийн төвийн хүлээн авахаар төлөвлөж буй анхны олон улсын томоохон тэмцээн нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах "Ногоон наадам" юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин