Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын санаачилгаар “Улаанбаатар Гранпри 2020” тэмцээнийг өнөөдөр 10:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах гэж байна. Олон сарын турш хөл хорионд байсны эцэст тамирчид маань татамидаа эргэн ирж дотооддоо өрсөлдөх бөгөөд тэмцээнийг үзэгчгүйгээр явуулж, онлайнаар шууд дамжуулах юм.
Шууд амжуулалтыг Монголын жүдо бөхийн холбооны фэйсбүүк пэйжээр (https://www.facebook.com/MongolianJudoAssociation/) үзэх боломжтой. “Жи Мобайл”, “Оюуны ундраа”, "Буянт-Ухаа" спортын ордон, “MGT Mining” компани ивээн тэтгэх тус тэмцээний шагналын сан өндөр байж, жин бүрийн аваргууд 1 сая, мөнгөн медальтнууд 500 мянга, хүрэл медальтнууд 250 мянган төгрөгийн бай шагнал хүртэнэ.
Ц.Ганбат
Уншиж байна |