Үндэсний шигшээ багийн тоглолт 2021 он хүртэл хойшлогдлоо
2020-08-13

 

Дэлхий дахинаа үргэлжилж байгаа covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг 2021 он хүртэл хойшлуулжээ.

 

Ингэснээр Монголын Үндэсний шигшээ багийн Тажикистан, Япон болон Кыргызстан улсын шигшээ багтай арав, арваннэгдүгээр сард хийх байсан тоглолтууд 2021 онд явагдахаар боллоо. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтын товыг зарлана гэж Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC) мэдээлсэн байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин