Гимнастикчид Үндэсний шигшээ багтай болжээ
2020-08-10

 

Монгол улсад уран сайхны гимнастикийн спорт үүсч хөгжсөний 49 жилийн ойн босгон дээр уран сайхны гимнастикийн Үндэсний шигшээ багтай болсон байна.

 

Нийгмийн өмнөх тогтолцооны үед буюу 1971 оны арвандүгээр сарын 4-ний өдрийн МБТСЭТЗөвлөлийн 45/147 тоот тушаалаар Монгол Улсад уран сайхны гимнастикийг хөгжүүлэх шийвэр гарч, анхны дасгалжуулагчаар Д.Хишгээг томилсон юм. Д.Хишгээ багш маань олон жилийн уйгагүй хөдөлмөрөө 2013 онд үнэлүүлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулсан, гимнастикийн спортын түүхэнд анхны бөгөөд цорын ганц гавьяат цолтон билээ.

 

1971-1989 оны хооронд уран сайхны гимнастикийн улсын шигшээ баг хичээллэж байсан бол ийнхүү 31 жилийн дараа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, тамирчнаар олон улсын хэмжээний мастер Х.Ундрам нар сонгогдон хичээллэх боллоо. Мөн бэлтгэл хангагчаар дахин нэг тамирчны орон тоог баталсан байна. Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан, олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

 

Одоогийн байдлаар Монгол Улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэж байгаа тоо баримт бий. М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин