Б.Болдбаатар маргааш бариандаа орно
2020-08-07

 

Говь-Алтайгаас Улаанбаатарыг зорин гүйж буй ОУХМ Б.Болдбаатар барианд ороход 37 км үлджээ.

 

Тус гүйлтийг зохион байгуулагч нарыг төлөөлж Улсын прокурорын биеийн тамирын спортын зөвлөлийн дарга Э.Амарбат, Спортын төв ордны менежер Г.Нямдорж, MNB спорт сувгийн дарга Г.Отгонжаргал нар Хүй долоо худагт буудаллаж байхад нь тосч уулзлаа.

 

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан, 34 хоногт туулах энэхүү түүхэн гүйлтийн замдаа тэрбээр долдугаар сарын 05-нд гарсан билээ. Б.Болдбаатар нь замдаа өглөө 15 км, үдээс хойш 15 км гүйх зэргээр өдөрт дунджаар 30 км замыг туулсаар маргааш (наймдугаар сарын 8-нд) Сүхбаатарын талбайд төлөвлөгөөт 1040 км гүйлтийн замаа амжилттай дуусгах юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин