Дэлхийн хамгийн том спорт академийн нэг болохыг зорьж байна
2020-08-06

 

Саудын Арабын “Мэхд” спортын академаас өөрийн орны хөлбөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг саяхан эхлүүлжээ.

 

“Мэхд” академи нь 6-14 насны охид, хөвгүүдэд өөрсдийн спортын авьяас, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгож байгаа ба спортод авьяас сонирхолтой хүүхдүүдийг нээж, хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлэх зорилготой аж. Саудын Арабын спортын сайд Абдулазиз бин Турки Аль-Файсал уг төслийг “Мөрөөдлийн алхам” хэмээн тодотгосон байна.

 

Саудын Арабт бага сургуулийн сурагчид спортын хичээлд долоо хоногт ганцхан цаг зарцуулдаг бөгөөд 14 нас хүртэл нь тэдний авьяас чадварыг хүлээн зөвшөөрөх боломж байдаггүй. Энэ насан дээр нь спортын аварга төрүүлнэ гэдэг хэцүү ч хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, илүү их цаг зарцуулж, бэлтгэл сайн хийх боломжийг олговол ирээдүйд илүү чадварлаг, сайн тамирчдыг төрүүлэх боломжтой болно хэмээн тэрбээр яриандаа онцолжээ.

 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино болон Жозе Моурино, Фабио Капелло, Роберто Манчини, Эдвин Ван дэр Сар нарын алдартай дасгалжуулагчид хүүхдийн хөлбөмбөгөөр хичээллэх цагийг нэмэх Саудын Арабын санаачлагыг сайшаасан байна. “Мэхд” академи нь ирэх арван жилийн хугацаанд дэлхийн хамгийн том спорт академийн нэг болохыг зорьж байгаа бол Саудын Араб улс нь тив болон олон улсын тавцанд өрсөлдөх өөрийн орны “шинэ алтан үе”-ийг бий болгохыг зорьж байгаа юм.

 

Б.Нямаа

Shuud.mn
Сонин хачин