Өчигдөр (наймдугаар сарын 4-нд) МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан байна.
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Найдангийн Түвшинбаяр (олимпийн аварга)
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Цэвэгмидийн Бат-Энх (Волейболын холбоо)
2. Чойжгаваагийн Наранбаатар (Ахмад мастеруудын холбоо)
3. Жүгдэрийн Отгонцагаан (Спортын сэтгүүлчдийн холбоо)
4. Галсанжамцын Пүрэв-Очир (Рэгбийн холбоо)
Ц.Ганбат
Уншиж байна |