Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, дэд ерөнхийлөгч Н.Дүгэрсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар өчигдөр “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллаж, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл цугларалттай танилцсан байна.
Шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдын тулгамдсан асуудлууд, санал хүсэлттэй танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийджээ. Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн бэлтгэл, техникийн детальчилсан ажиллагаа, дархан мэхийг бататгах зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тамирчдыг нэмэлт уураг, шаардлагатай эм витаминаар хангахаар болов. Мөн тамирчны хувь хүний хөгжил, сэтгэл зүйн болон бусад сургалтуудыг явуулахаар шийдвэрлэжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |