Биатлоны шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах зорилго өвөрлөн Беларусийн “Раубичи” спорт цогцолборт уртын бэлтгэл хийхээр очоод байна.
Хүнд хэцүү хөл хорионы үед Монголынхоо баг тамирчдын салхийг хагалан алс холыг зорьсон нь энэ. Нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тусгай үүргийн онгоцоор Герман улсад ирээд, Станбулаар дамжин дараагийн гурван сар амьдрах газартаа ирэв. Баг тамирчдын дамжиж явсан газруудад (Герман, Турк) covid-ын урьдчилан сэргийлэх үзлэг, харуул хамгаалалт дээд цэгтээ хүрч ажиллаж байна. Онгоцны буудлууд өндөржүүлсэн хамгаалалт, хараа хяналтан дор ийш тийш сүлжин явах зорчигчдын халууныг хэмжиж, маскаа тасралтгүй сольж зүүх, хүн хоорондын зайг барихыг сануулсан зарлал явж, ойр ойрхон хамгаалалтын албаны ажилтнууд хүлээлгийн танхим дахь хүмүүсийг шалгаж байлаа.
Эх сурвалж: Монголын биатлоны холбоо
Уншиж байна |