Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт аварга Ж.Мөнхбатын отгон хүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын тэмцээнд 15-0 түрүүлснээр 22 настайдаа ёкозүна цол хүртэж байлаа.
Тэр цаг үеэс хойш Даваажаргал 77 башёд 999 барилдаан хийхэд одоогоор 885-д нь ялж, 114 ялагдсан билээ. Харин 143 барилдаанд (2015 оноос хойш) гэмтэл бэртлийн шалтгаанаар өнжсөн ажээ. Мэргэжлийн сүмогийн аваргын хувиар хүч үзсэн 77 башёгийнхоо 41-д нь тэр түрүүлж, 17-нд “үзүүрлэсэн” бөгөөд тухайн башёд бүтэн 15 хоног барилдсан тохиолдолд заавал давхар тоотой (дор хаяж 10-аас дээш) ялдаг сүрдэм амжилттай хэвээр явна. Тэрбээр мэргэжлийн сүмогийн 115 башёд нийт 1404 барилдаан хийснээс 1169 ялж, 243 ялагдаж, 164-ийг өнжжээ. Үүнээс макүүчи зиндаанд 96 башёгийн 1262 барилдаан, 1075 ялалт-195 ялагдал-164 өнжилт. Макүүчид 44 удаа түрүүлж, 22 удаа үзүүрлэж, 6 тусгай шагнал хүртсэн байна.
Мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг Хакүхо дангаараа эзэмшиж, зөвхөн өөртэйгээ өрсөлддөг болоод удаж байгаа юм. Эдгээрийн заримаас сонирхуулья:
Уншиж байна |