Боксын спортын мастер, багын анд Д.Нямхүү дээрээ ОУХМ Д.Төрбат багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, ОУХМ Н.Алтанхуяг, спортын мастер Л.Дуурсах доктор нарын хамт залуу насандаа хөлс хүчээ их спортод зориулж явсан ахмад тамирчид маань очиж уулзаж, ажилд нь улам их амжилт хүслээ.
Хүмүүс тэр бүр Нямхүүг боксын спортын мастер, залуу насандаа тамирчин байсныг мэдэхгүй биз ээ. Бид нэгэн үе өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хамт ордог байлаа.
Монгол улсынхаа эрүүл мэндийн рингэнд Монголчуудаа хамгаалан тулалдаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олон болон нийт эмч эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсье хэмээн “Барселона-1992” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан өөрийн фэйсбүүктээ бичжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |