Азийн элсний спортын наадмыг хойшлуулжээ
2020-07-21

 

БНХАУ-ын төр засгаас 2020 онд тус улсад олон улсын ямар нэгэн тэмцээн явуулахгүй шийдвэр гаргаад байгаа юм. Ингэхдээ “Бээжин-2022” өвлийн олимпийн сорилго тэмцээнээс бусад бүх спортын тэмцээнийг хориглолоо.

 

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Азийн олимпийн зөвлөлөөс “Санья-2020” Азийн элсний спортын VI наадмын талаар мэдээлэл гаргав. Энэхүү наадмыг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод 2020 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар наадмын 6-нд явуулахаар төлөвлөөд байжээ.

 

“Коронавирусын цар тахлын улмаас хойшлуулсан Азийн элсний спортын наадмын шинэ товыг БНХАУ-ын олимпийн хороо, Наадмын үохион байгуулах хороотой хэлэлцэж байна. Азийн элсний спортын наадмын албан ёсны шийдвэр гармагц нийтэд зарлах болно” гэж Азийн олимпийн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин