Дэлхийн шатрын холбооноос ирэх сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулах байсан Дэлхийн шатрын олимпиадыг COVID-19 цар тахлын хурдацтай дэгдэлтийн улмаас 2021 он хүртэл хойшлуулсан билээ.
Гэсэн ч онлайнаар тоглох боломжтой шатрын спортын онцлогт суурилан Дэлхийн шатрын холбооноос Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2020 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 30-ны хооронд гишүүн 190 гаруй улс тус бүрээс эрэгтэй, эмэгтэй нийлсэн холимог багийн системээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монголын шатрын холбоо долдугаар сарын 7-10-нд Дэлхийн онлайн олимпиадад оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж дүнгээ гаргасан юм.
Сонгон шалгаруулах тэмцээнд эмэгтэй 21, эрэгтэй 20 нийт 41 шатарчид онлайнаар өрсөлдөж тойргийн системээр тоглож дараах тамирчид Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцохоор шалгарчээ:
А (эрэгтэй)
1-р ширээ: Их мастер С.Билгүүн
2-р ширээ: Их мастер Г.Мөнхгал
B (эмэгтэй)
3-р ширээ: Их мастер Б.Мөнгөнтуул
4-р ширээ: Олон улсын мастер Т.Мөнхзул
C (20 хүртэлх нас)
5-р ширээ: Олон улсын мастер Д.Батсүрэн
D (20 хүртэлх нас - эмэгтэй)
6-р ширээ: Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан
Монголын шатарчдын ахлах дасгалжуулагчаар Их мастер Б.Гүндаваа, туслах дасгалжуулагчаар С.Ган-Од, Ч.Баттүвшин, Ц.Батсайхан, Их мастер Д.Шаравдорж нар ажиллаж байна.
Ц.Ганбат
Уншиж байна |