Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат, аймгийн начин Базаррагчаагийн Пүрэвсүрэн 49 настайдаа төрөлх Жаргалан сумын наадамд барилдан түрүүлжээ.
2019 онд мөн сумандаа үзүүрлээд байсан юм. Үе чацуутнууд нь барилдах байтугай зодог шуудаг өмсөхөө болиод арван жил болж байхад тэрбээр ийнхүү хийморьтой сайхан наадсан хэрэг. 1997 онд Говь-Алтайд аймгийн начин цол хүртсэн Б.Пүрэвсүрэн мөн тойргийн барилдаанаар аймгийн заан цолд хүрсэн түүх бий.
М.Бүүвэй