Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгс “Улсын аварга” цол хүртсэн.
Үндэсний Их баяр нааадмд ес даван түрүүлсэн Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол бөхийн ноён оргил Аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын их баяртай байна. Бөхийн спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэсний, 20 гаруй жил тууштай хичээллэсний ач гавьяа ирж байна даа. Намайг байнга дэмжиж байдаг, бөхөө хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Аав минь 1992 онд Монгол Улсын анхны аварга болж байсан. Өнгөрсөн жил бурхан болсон. 28 жилийн дараа аавынхаа аварга хэмээх цолыг хүртсэндээ баяртай байна. Аав минь хүүгээ тэнгэрээс харсан байх аа. Монголчуудынхаа, нутгийнхныхаа их хүндлэлийг мэдрэхэд огших сэтгэл төрж байлаа” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Уншиж байна |