Эрэгтэй сурчдаас Даян мэргэн төрлөө. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн болжээ. Нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач байга. Улсын цолтон дөрөв төрөн гарлаа.
Тодруулвал Монгол Улсын мэргэн Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангалаа. Хоёрдугаар байранд спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа. Гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа. Харин эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангалаа. Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо хангалаа. Гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
Уншиж байна |