Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын АВАРГА боллоо
2020-07-12

 

П.Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо.

“Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулав.

 

19:00 цаг:

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, Монгол Улсын АВАРГА боллоо.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Увсын Бүрэнтөгс сайхан барилдаж аварга болсонд баяр хүргэе. Архангайн Пүрэвдагва муу новш дээгүүр гарч ирж барилдаагүйд их баяртай байна даа.
2020-07-15
Zochin:
Meh barag hiihgyi barildaad l tyryylchihiin. Mongol buhiin hugjil dood sharandaa hyrlee. Batsuuri ne saihan oroldlogtoi ayatahaihan barikdsan
2020-07-13
Byh belegees n huuli in daguu tatvar avaarai
2020-07-13
Zochin:
Тэр нэг өвгөн ямар муухай хүн бэ бүрэнтөгсийн нусыг гараараа арчаад гараа батсуурийн ороосон бөхийн өмсгөлд арчихсан одоо хүртэл муухай санагдаад сэжиг хүрээд бн
2020-07-12
Neeh ih huch huls gargalgui avarga bolloo.
2020-07-12