Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ
2020-07-12

 

 

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан дааганы  уралдаанд газар газрын 40 гаруй хурдан даага уралдлаа.

 

Түрүү магнайд

 

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан  С.Тэмүүжингийн хул даага

 

Аман хүзүүнд

 

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага

 

Айргийн гуравт

 

-Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага

 

Айргийн дөрөвт

 

-Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага

 

Айргийн тавд

 

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Бат:
энэ эрлийзүүдийн зүс нь хүртэл эрлийз байх юмаа 244 дааганаас 200г нь эрлийз гэж хасаад үлдсэн монгол гээд уралдаж байгаа нь энэ хэдэн эрлийз дааганууд. монголын засгийн газарнь ингэж монгол адуугаа доош нь хийж байгаа муу өөдгүй хятадын талын засгийн газар болжээ
2020-08-26
Чамайг бүр Хүнчбиш гэмээр юм байна
2020-07-16
Хэнчбиш:
Зураг нь мөн бол хул биш цагаан хонгор гэвэл дөхүүү болох байх
2020-07-14
Чамайг бүр Хүнчбиш гэмээр юм байна
Gurii gurii gurii !:
naasan hoolgon num be !!!
2020-07-13