Долдугаар сарын 19-нд Токиод мэргэжлийн сүмогийн зуны башё эхлэх гэж байна. Энэ сарын 13-нд болох хурлаар башёг албан ёсоор зарлах бөгөөд тус хурлаар тэмцээний үеэр халдварын эсрэг авах арга хэмжээгээ хэлэлцэх аж.
Сүмогийн холбооноос зургадугаар сард, Такадагава дэвжээнээс бусад 44 дэвжээний бөх, ояката, засуул, үсчин нарт эсрэг биетийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээнд хамрагдсан 891 хүнээс 0,56 хувь нь буюу 5 хүн эсрэг биеттэй гарсан байна. Үүнээс дөрөвт нь PCR давтан шинжилгээгээр халдварын хариу сөрөг гарч, үлдсэн нэг нь тавдугаар сараас өмнө өвчлөөд эдгэсэн байна гэсэн хариу гарчээ.
Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Долдугаар сарын тэмцээн эхлэх бэлтгэл хангагдлаа. Бид гуравдугаар сард нэг бөхөө алдсан. Дахиж ийм явдал гаргахгүй байх үүднээс тэмцээний дараа ч шинжилгээ хийнэ. Энэ удаагийн шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан нь чухал ач холбогдолтой” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
М.Бүүвэй
Уншиж байна |