Covid-19 цар тахлаас шалтгаалж Солонгосын олон төрөлт спортын наадмыг бүтэн жилээр хойшлуулж байгааг “Ёнхап Ньюс” мэдээлэв. Солонгосын спорт, олимпийн хорооноос 101 дэх удаагийн Үндэсний спортын фестивалийг ирэх аравдугаар сард Хойд Гёнсан мужид зохион байгуулах боломжгүй болсныг зарлажээ.
Мөн БНСУ-ын Спортын яам, бусад хувь нийлүүлэгчид энэхүү шийдвэрийг дэмжлээ. Хойд Гёнсан болон түүний дараагийн дөрвөн жилийн наадмыг хүлээн авах Улсан хот, Өмнөд Жёлла муж, Өмнөд Гёнсан муж, Бусан хотын төлөөлөгчид хамтран хуралдаад наадмуудаа тус бүр нэг жилээр ухраах шийдвэрт санал нэгдсэн байна. Зуун дамжсан түүхэндээ тус наадам үүнээс өмнө хэзээ ч хойшлогдож байгаагүй ажээ.
Ц.Ганбат
Уншиж байна |