“Азийн цом”-ын төлөө таван орон нэр дэвшлээ
2020-07-07

 

 

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2027 Asian Cup” тэмцээнийг зохион байгуулахаар Узбекистан улс хамгийн сүүлд албан хүсэлтээ илгээжээ. Ингэснээр тэд Катар, Саудын Араб, Энэтхэг, Иран улсуудтай өрсөлдөх болж байна.

 

Азийн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшигч орнуудын бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгаад ялагчийг 2021 оны эхээр зарлах юм. Эдгээр орнуудаас Катар, Иран өмнө нь “Азийн цом”-ыг хүлээн авч байсан туршлагатай төдийгүй Катар нь 2022 онд Дэлхийн АШТ-ийг зохион байгуулна. Азийн аваргын цомыг эзэмшигч Катар улс 2011 онд энэ тэмцээнийг хүлээн авсан бол Иран 1968, 1976 онд хоёр удаа зохион байгуулжээ. Иранчууд 2019 оны тэмцээний төлөө нэр дэвшсэн ч Арабын Эмират Улсад ялагдсан удаатай. Харин Энэтхэг, Саудын Араб, Узбекистан анх удаагаа “Азийн цом”-ын төлөө өрсөлдөж байна. Энэтхэг 2023 оны тэмцээнд нэр дэвшээд БНХАУ-д ялагдсан аж.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин