“МОЗО” суудлын автомашины анхны захиалагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамбад автомашиныг нь хүлээлгэн өгчээ.
Монгол Оюунлаг Зон Олон буюу “МОЗО” нэртэй уг машиныг үйлдвэрлэгч “Барс моторс” ХХК нь хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдалд ихээхэн анхаарсны зэрэгцээ ухаалаг технологиор байгаль орчинд ээлтэй байхаар бодолцон загварчилжээ. Тус компани өнгөрсөн онд БНХАУ-д 25 мянган суудлын автомашин үйлдвэрлэх хүчин чадал бүхий автомашин угсралтын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. МОЗО суудлын автомашин нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон үзүүлэлттэй бөгөөд тухайлбал 156 морины хүчин чадалтай, жолооны хүрд зөв талдаа, 100 км замд 8-10 литр бензин зарцуулалттай аж.
Ц.Ганбат
Уншиж байна |