89 настай тэрбумтны анхны хүү төрлөө
2020-07-02

 

Авто уралдааны “Формула-1”-ийн удирдагч асан Берни Экклстоун дөрөв дэх удаагаа эцэг болсон мэдээ түглээ.

 

 

89 настай тэрээр анхны хүүгээ ийнхүү тэвэрсэн байна. Өмнөх гэрлэлтээс тэрээр 65 настай Дебора, 35 настай Тамара, 31 настай Петра гэсэн гурван охинтой ажээ. Тэрбумтан Экклстоуны гэргий нь 42 настай бразил бүсгүй Фабиана Флоси бөгөөд тэд 2012 онд хуримласан байна. Экклстоуны нийт хөрөнгө 4,2 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Сонирхолтой нь тэрээр хоёрдахь эхнэр Славица Радичаас салахдаа 2009 онд 1 тэрбум орчим ам.долларын нөхөн төлбөрийг өгч байжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин