Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл бямба гаригт (2020.06.27) цахимаар хуралдлаа. Хурлаар "covid-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, тус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгуулийг хийхээр тогтов.
Мөн МҮОХ-ны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын "элч"-ийг томилох тухай хэлэлцлээ. Сонирхуулахад 2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын түүхэнд анхны олимпийн аваргаар Н.Түвшинбаяр тодорсон дурсгалт өдөр билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |