Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулахаар болсноо зарлажээ.
Тус тэмцээн нь “сovid-19” халдвар гарснаас хойшхи 3х3 төрлийн анхны тэмцээн болох юм. Эрхийн тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Монголын сагсан бөмбөгч эмэгтэйчүүдийн шигшээ баг 2021 онд болох “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагч болоод байгаа билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |