“Никкан Спорт” сониноос явуулсан уншигчдын дунд явуулсан судалгааны дүнд хамгийн алдартай сүмочоор озэки Такакэйшо тодорлоо.
Харин мэргэжлийн сүмогийн манлай бөх, ёкозүна Хакүхо дөнгөж 14 дүгээр байрт бичигдэв. Арван хоногийн турш явагдсан санал асуулгад уншигч өдөр тутам саналаа өгч байснаараа онцлогтой.
Такакэйшо нийт 3659 саналаар тэргүүлж, озэки Асанояма (3562 санал), 2020 оны нэгдүгээр сарын түрүү бөх Токүшёрюү (3390) удаалсан байна. Санал асуулгад хамгийн дээгүүр байрт шалгарсан гадаад бөх нь ёкозүна Какүрюү бөгөөд тэрээр 2993 санал цуглуулж дөрөвдүгээрт жагслаа.
Энхо (2112), Эндо (1987), Аби (1888), Шёодай (1883) нарын япончууд түүний араас бичигдэж, есдүгээрт Монголын экс-озэки Тэрүнофүжи (1873) багтав. Улмаар Таканошё (1846), Дайэйшё (1756), Рюүдэн (1687), Чиёмару (1504) гэж үргэлжилсээр Хакүхо ердөө 1450 саналтайгаар жагсаалтын 14 дүгээрт байрласан байна. Хамгийн алдартай сүмочийг тодруулахад нийтдээ 50635 санал цуглажээ.
М.Бүүвэй
Уншиж байна |