Левандовски тэргүүлж явна
2020-06-23

 

“Gol” сэтгүүлээс 2020 оны “Алтан бөмбөг” шагналд нэр дэвших хөлбөмбөгчдийн чансааг зарлажээ. Улирлын туршид 48 тоглолтод 41 гоол оруулсан “Бавари Мюнхен”-ий польш довтлогч Роберт Левандовски тасархай тэргүүлж, түүний араас “Манчестер Сити”-гийн бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйне, “Барселона”-гийн аргентин мэргэн бууч Лионел Месси жагсчээ. Харин “Ювентус”-ийн португал од, өнөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай Криштиану Роналду дөнгөж дөрөвдүгээрт эрэмбэлүүлсэн байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин