Маргааш “Олимпийн өдөр”-ийг тэмдэглэнэ
2020-06-22

 

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) нь анх 1894 оны зургадугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй.

 

Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон "Олимпийн өдөр" хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил бүрийн Олимпийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ноос төрийн байгуулагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн Олимпийн өдөр нь цар тахлыг хамтдаа хичээж даван туулахыг зорин, “Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр өрнөх юм. МҮОХ-ноос маргааш Олимпийн медальтантай уулзах уулзалт, олимпийн боловсролын хичээл зэрэг ажлыг цахимаар зохион байгуулах ажээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин