Домогт сагсан бөмбөгч, тэрбумтан Майкл Жордан зангараг харуулан арьс өнгөөр гадуурхахыг эсэргүүцэж нийгмийн шударга байдлын төлөө 100 сая ам.доллар хандивлахаар болов.
Түүний албан ёсны мэдэгдэлд дурдсанаар тэрбээр өөрөө болон түүний “Jordan” брэнд энэхүү мөнгийг ойрын арван жилийн хугацаанд өгөх гэнэ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг хэд хэдэн байгууллага дээрх хандивыг захиран зарцуулна. Жорж Флойд хэмээх хар арьст эрийг цагдаа нар саатуулах үедээ золгүйгээр амь насыг нь хохироосон үйл явдал АНУ-ыг доргиож буй билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |